Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа
Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж, "Цагаан алт" хөтөлбөрийн хэрэгжилт, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан үндэсний үйлдвэрлэгч "Дархан нэхий", "Таймлесс", "Хатан ивээл хайрхан" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хөнгөн үйлдвэрлэл, ноос, ноолуур, боловсруулах үйлдвэрийн судалгааг гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 300 ААНБ хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна. "Дархан нэхий" ХК-ийн тухайд 1972 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлд хамрагдсан. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж шинэчлэх ажлуудыг эхнээсээ хийж угсралт нь дууссан байна. Социализмын үеэс хойш анх удаа шахмал арьс үйлдвэрлэж эхэлжээ.
Үзсэн: 3473
Tweet