Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

ХБНГУ-ын Засгийн газар нийт 43.1 сая еврогийн санхүүжилт олгоно


Densmaa 2025-11-03 12:11

Монгол Улс, ХБНГУ стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнтэй холбоотой хөгжлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар талууд санал нэгдсэнээрээ онцлог байв

ХБНГУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн зорилтыг дэмжихэд нийт 43.1 сая еврогийн санхүүжилт олгоно. Тодруулбал, уламжлалт хамтын ажиллагааны чиглэл болох биологийн олон янз байдал, байгаль хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, уур амьсгал, эрчим хүчний салбарыг хамруулж байгааг ЭЗХЯ мэдээлсэн юм. ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Монгол талаас ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Герман талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн хэлтсийн дарга Яннис Неопиту тэргүүлэв. Хэлэлцээ нь Монгол Улс, ХБНГУ стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнтэй холбоотой хөгжлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар талууд санал нэгдсэнээрээ онцлог байв.

Үзсэн: 3491

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна