Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Батлан хамгаалах яам урт хугацаанд хамтран ажиллах тухай гэрээ байгууллаа


Densmaa 2025-11-05 12:11

Монгол-Германы талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдэг гэдгийг гарын үсэг зурах ёслолын үеэр талууд илэрхийлж байв

      Монгол Улсын Батлан хамгаалах яам болон ХБНГУ-ын Батлан хамгаалах яам урт хугацаанд хамтран ажиллах тухай гэрээ байгууллаа. Гэрээнд тусгаснаар Германы Холбооны Засгийн газар Монголын Зэвсэгт хүчний сургалт, дадлагын материаллаг баазыг бэхжүүлэхэд нэг сая еврогийн дэмжлэг үзүүлнэ. 2009 оноос Германы Зэвсэгт хүчин Монголын Зэвсэгт хүчний алба хаагчдыг төрөл бүрийн чиглэлээр мэргэшүүлэх, дадлагажуулах хамтарсан сургалтыг Монгол Улсад тогтмол явуулж ирсэн. Үүнд, НҮБ-ын ажиллагаанд оролцох бэлтгэл болон уулын явган цэргийн сургалт багтаж байна. Хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн 15 жилийн хугацаанд хөгжиж ирсэн итгэлцэл бүхий харилцан ашигтай түншлэлд суурилдаг. Хоёр орны стратегийн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдэг гэдгийг гарын үсэг зурах ёслолын үеэр талууд илэрхийлж байв. 

Үзсэн: 4082

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна