Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

БНСУ-ын Ульсан хотод уламжлалт харвааны дэлхийн цомын тэмцээн болов


Densmaa 2025-11-05 12:11

Дэлхийн цомд оролцсон манай харваачид хоёр алт, нэг хүрэл медальтай уг тэмцээнийг өндөрлүүлсэн байна

         БНСУ-ын Ульсан хотод болсон уламжлалт харвааны дэлхийн цомын тэмцээнд манай улсаас 40 тамирчин оролцлоо. Тэмцээнд оролцогчид 30, 70, 90, 145 метрийн зайд баг болон ганцаарчилсан төрлөөр 4 өдрийн турш өрсөлдөв. Дэлхийн цомд оролцсон манай харваачид хоёр алт, нэг хүрэл медальтай уг тэмцээнийг өндөрлүүлсэн байна. Тухайлбал, үндэсний сурын Аймгийн онч харваач, спортын мастер, уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг 30, 70 метрийн зайд хошой алтан медалийн эзэн болоод зогсохгүй бүх зайн нийлбэр дүнгээр гранпри шагнал хүртлээ. Мөн  эмэгтэйчүүдийн 90 метрийн зайд үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал хүрэл медаль хүртсэн байна.

Үзсэн: 4097

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна