Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте тэргүүтэй баг СЭМТ, Хөвсгөл аймагт ажиллалаа
Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте: Хөвсгөл аймагт нийгмийн болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарна гэв
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте тэргүүтэй баг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургалтын багийн хамт олон Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тус аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, эрүүл мэндийн салбарын хамт олонтой уулзаж, орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов. Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар уулзалтын үеэр ирэх 3 жилийн хугацаанд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоогоор хангах бодлого, зорилтынхоо талаар танилцуулж, цаашид хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте Хөвсгөл аймагт нийгмийн болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, анхан шатны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах, сүрьеэгийн өвчлөлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Үзсэн: 4107
Tweet