“Duo tenor” оператик поп концертыг “Улаанбаатар” театрт толилуулна
Энэхүү тоглолт нь дэлхийн сонгодог болон мюзикл бүтээлийг поп оркестртой, монголын сонгодог дуу болон романс хэлбэрийн бүтээлийг амьд хөгжимтэй хослуулан үзэгчдэд хүргэхээрээ онцлог юм
Уран бүтээлч, дуучин А.Наранбаатар, А.Отгонболд нар “Duo tenor” оператик поп концертыг “Улаанбаатар” театрт толилуулах гэж байна. Энэхүү тоглолт нь дэлхийн сонгодог болон мюзикл бүтээлийг поп оркестртой, монголын сонгодог дуу болон романс хэлбэрийн бүтээлийг амьд хөгжимтэй хослуулан үзэгчдэд хүргэхээрээ онцлог юм. Мөн өөрсдийн дуулах ур чадварт тулгуурлан, орчин үеийн хөгжмийн найруулга, тайз дэлгэцийн шинэлэг шийдлээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үзсэн: 3522
Tweet