Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улс “Go Mongolia” брэндээрээ хоёр дахь жилдээ оролцож байна


Densmaa 2025-11-07 11:11

“World Travel Market-2025” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Хувьсан буй дэлхийд аяллыг шинээр тодорхойлох нь” сэдвийн хүрээнд болж байна

Лондон хотын “Эксел” үзэсгэлэнгийн төвд болж буй “World Travel Market-2025” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс “Go Mongolia” брэндээрээ хоёр дахь жилдээ оролцож байна. “Хувьсан буй дэлхийд аяллыг шинээр тодорхойлох нь” сэдвийн хүрээнд болж буй энэ жилийн үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалын бодлого, бизнес хөтөлбөрийн танилцуулга, хоёр болон олон талт хамтын ажиллагааны бизнес уулзалт, зөвлөгөөн, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн шийдлүүдийг танилцуулж байгаа аж. Үзэсгэлэнд 184 орны зочид буудал, тур оператор, тээвэр, технологийн 3,875 байгууллагын 43,700 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаа нь өмнөх оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, аялал жуулчлалын тур оператор 10 байгууллага энэхүү 45 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнд өөрсдийн харилцагч үйлчлүүлэгчдийн тоог нэмэх, зах зээлээ өргөжүүлэх болон олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах зорилгоор оролцож байна.

Үзсэн: 4549

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна