Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Будапешт хотноо зохион байгуулж буй Хүннү судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо


Densmaa 2025-11-07 11:11

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун:Хүннүгийн судалгааны хамгийн томоохон дурсгалт газар нь Монгол улс

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулж буй Хүннү судлалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун оролцож үг хэлэв. Тэрээр, “Хүннүгийн судалгааны хамгийн томоохон дурсгалт газар нь Монгол улс. Сүүлийн 100 жилд хийсэн судалгааны үр дүнг “Чингис хаан” үндэсний музейд тавьж, дэлхий нийтэд сурталчилж байна. Тус музейгээс сүүлийн жилүүдэд Хүннүгийн томоохон судалгааны ажлыг эхлүүлж, хүннүгийн язгууртны цогцолбор булшнуудыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээв. Хүннүгийн язгууртны цогцолборт газрын хамгийн томоохон нь болох Гол мод 1, 2, “Ноён уулын дурсгал”, “Тахилтын хотгор”, Төв аймгийн Баянцагаан сум дахь “Чихэртийн зоо”, Хэнтий аймгийн “Дуурлиг нарс” зэргийг дэлхийн өвд бүртгүүлэх эцсийн хуралдаан 2026 онд болно. Мөн энэ үеэр Унгарын Үндэсний музейн захирал Габортай уулзаж, 2026 оны аравдугаар сард Европ дахь Аттилагийн үеийн Хүннүчүүдийн үзэсгэлэнг "Чингис хаан" үндэсний музейд гаргах яриа хэлэлцээрийг хийх юм. Энэхүү олон улсын хуралд Унгарын Үндэсний музей, ШУА-ийн хүрээлэнгүүд, Унгар судлалын хүрээлэн, БНХАУ, ОХУ-ын Татарстан, Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Казахстаны ШУА-ийн судлаачид оролцож байна.

Үзсэн: 4543

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна