Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган ИЖБ өргөн барилаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг үүрэгт ажилд орж байгаатай нь холбогдуулан баяр хүргэн амжилт хүсэхийн зэрэгцээ Ливан-Монголын харилцааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ливан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган Бейрут хотноо Ливан Улсын Ерөнхийлөгч Жозеф Аунд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Уулзалтын үеэр Элчин сайд Э.Булган Ерөнхийлөгч Жозеф Аунд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Жозеф Аун Элчин сайд Э.Булганд Монгол Улсаас Бүгд Найрамдах Ливан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажилд орж байгаатай нь холбогдуулан баяр хүргэн амжилт хүсэхийн зэрэгцээ Ливан-Монголын харилцааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Итгэмжлэх жуух бичиг барихад Бүгд Найрамдах Ливан Улсын Гадаад хэрэг, гадаад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Юсеф Ражжи, тус яамны Ерөнхий захирал Абдел Исса болон Ёслолын газрын Захирал Рола Нурелдин нар байлцав. Монгол Улс, Бүгд Найрамдах Ливан Улсын хооронд 1998 оны хоёрдугаар сарын 5-нд дипломат харилцаа тогтоожээ.
Үзсэн: 3358
Tweet