Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Кувейт Улсын Гадаад хэргийн яаманд уулзав


Densmaa 2025-11-10 12:11

Монгол, Кувейтийн хамтын ажиллагааг “Өргөтгөсөн түншлэл”-д хүргэх замын зураглалыг ойрын хугацаанд гарын үсэг зурахад бэлэн болгох талаар онцлов

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Гадаад хэргийн Эрх зүйн асуудал хариуцсан Туслах сайд Тахрани Аль-Нассертай Кувейт Улсын Гадаад хэргийн яаманд уулзав. ​Уулзалтаар талууд хоёр улсын хооронд байгуулах явцдаа буй баримт бичгийг эцэслэх, тэр дундаа Монгол, Кувейтийн хамтын ажиллагааг “Өргөтгөсөн түншлэл”-д хүргэх замын зураглалыг ойрын хугацаанд гарын үсэг зурахад бэлэн болгох, мөн ирэх сарын 15-19-нд Катар Улсын Доха хотноо зохион байгуулах Авлигын эсрэг конвенцын оролцогч талуудын 11 дүгээр бага хурлын хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов. ​Уулзалтын үеэр ярьсан асуудлуудыг ажил хэрэг болгоход талууд идэвхтэй хамтран ажиллахаар тохирлоо.

Үзсэн: 5019

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна