Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нар уулзав
“Цайны зам”-ын брэндийг бий болгох санал санаачилга дэвшүүллээ
Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын нэгдсэн хуралдаан Дархан-Уул аймагт боллоо. Талууд 2025 оны хамтын ажиллагааны явцыг дүгнэн, ирэх жилүүдийн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Цайны зам”-ыг түүх, соёлын аяллын маршрут болгон хөгжүүлж, харилцан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх замаар Монголын соёл, уламжлалт үнэт зүйлсийг олон улсад сурталчлах чиглэлээр нэгдсэн байр суурьт хүрэв. Мөн гурван улсын аялал жуулчлалын “Цайны зам” тэргүүлэх чиг хандлагыг хөгжүүлэх чиглэлээрх бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв. “Цайны зам”-ын брэндийг бий болгох санал санаачилгыг дэвшүүллээ. Түүнчлэн Дархан-Уул, Төв аймаг “Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо”-ны Нарийн бичгийн газарт гишүүнээр элсэх хүсэлтийг танилцуулж, дараагийн X хуралдааныг 2026 онд БНХАУ-д зохион байгуулахаар тогтов.
Үзсэн: 5047
Tweet