Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцлээ
Энэ удаагийн хуралдаанаар нийт 14 улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэж буй юм
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан Женев хотноо болж байна. Тус хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэлийн хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв. Энэ удаагийн хуралдаанаар нийт 14 улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэж буй юм. Манай улсын хувьд хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 4 дэх илтгэлээ хэлэлцүүлжээ.
Үзсэн: 6716
Tweet