Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна


Densmaa 2025-11-17 11:11

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн сүүлийн таван жилийн дотор 23 мянгаар өсжээ

       Монгол Улсад 2025 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Улсаар нь авч үзвэл АНУ-ын 1004, БНСУ-ын 1594, БНХАУ-ын 24626, ОХУ-ын 2720 иргэн, бусад улсын 7995 иргэн байгаа аж. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан. Хуулийн дагуу авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 106345, үүнээс нэг улсын 35 мянган иргэн Монгол Улсад оршин суух боломжтой юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа ажээ. Эдгээр иргэний 537 албан зорилгоор оршин сууж байгаа бол 21723 нь хөдөлмөр эрхэлж байгаа аж. Тэгвэл 5087 иргэн суралцаж, 1769 нь цагаачлалаар, 141 нь шашны зорилгоор оршин сууж байна. Мөн хөрөнгө оруулах зорилготой 5248 иргэн оршин сууж байгаа бол 2431 гэр бүлийн зорилгоор манай улсад ажиллаж, амьдарч байгаа юм. Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн сүүлийн таван жилийн дотор 23 мянгаар өсжээ. 

 

Үзсэн: 2735

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна