Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол боллоо
Тэрээр бэртэл гэмтлээ эдгээн 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо даван санданмэ, макүшита, жүрёо, макүүчи зиндааднд түрүүлэн их аварга цол хүртсэн түүхэн бөх
Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол Токио хотноо боллоо. Тэрбээр өнгөрсөн 2025 оны нэгдүгээр сард хүнд бэртлийн улмаас замналаа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан юм. Зодог тайлах ёслолд их аварга Хакүхо М.Даваажаргал, үндэсний бөхийн дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй зочид оролцож байна. Мөн Японы олимп, дэлхийн аваргуудаас эхлээд урлаг, спорт, бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд оролцож байгаа юм. Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмогийн замналдаа дээд зиндаанд арван удаа түрүүлсэн. Олон удаагийн хүнд бэртлийн улмаас дээд зиндааны озеки золтноос доод зиндаа хүртэл эрэмбэ буурч байсан. Энэ асуудлаас болж ихэнхи бөхчүүд сэтгэл гутралд орон, шантарч, зодог тайлдаг бол тэрээр бууж өгөөгүй. Дэвжээний багшийнхаа зөвлөгөөг дагаж бэртэл гэмтлээ бүрэн эдгээн 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо даван энэ эрчээрээ санданмэ, макүшита, жүрёо зиндаанд дэвшин дараалан түрүүлж эргэн макүүчи буюу дээд зиндаанд түрүүлэн их аварга цол хүртсэн түүхэн бөх юм.
Үзсэн: 122
Tweet