“Улаанбаатарын өвлийн наадам-2026” үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчнаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казахстан, АНУ зэрэг улсаас 50 гаруй тамирчин хүрэлцэн иржээ
“Улаанбаатарын өвлийн наадам-2026” үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус наадмыг зохион байгуулж буй юм. Уг наадмаар дамжуулан монгол орны өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлийг сурталчлах ач холбогдолтой юм. Тус наадмын үеэр Мөсний шагай, Снөүбоард, Шүхрийн спорт, Цасны Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно. Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчнаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казахстан, АНУ зэрэг улсаас 50 гаруй тамирчин хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьж байна.
Үзсэн: 84
Tweet