Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-02-2026
Монгол

Шинэ мэдээ

“Аялал жуулчлалын салбарын 7 хоног” эхэлж байна


Densmaa 2026-02-02 12:02

Энэхүү үйл ажиллагаа нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын орчин, тулгамдсан асуудал, шийдлийн талаар нэгдсэн мэдээлэл авах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна

Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” үйл ажиллагааг зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаа нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын орчин, бодлого, тулгамдсан асуудал, шийдлийн талаар нэгдсэн мэдээлэл авах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд: Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулга, өвлийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Соёлын төвийн оролцоо зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.

Үзсэн: 57

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна