Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-02-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын орчин үеийн кино урлагийн шилдэг бүтээлийг БНСУ-ын үзэгчдэд хүргэнэ


Densmaa 2026-02-02 12:02

Эдгээр бүтээл нь монгол орны байгалийн төрх, нийгэм хөгжлийн өөрчлөлт, хүний амьдралын бодит дүр төрх, дотоод ертөнцийг уран сайхны хэлээр илэрхийлжээ

Монгол Улсын орчин үеийн кино урлагийн шилдэг бүтээлийг БНСУ-ын үзэгчдэд таниулах “Монголын зургаан уран бүтээлийн тусгай хөтөлбөр” нэвтрүүлэг ONN ОндокторTV сувгаар гарч байна. Тус хөтөлбөрийг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон ONN ОндокторTV суваг хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Монгол Улсын соёл, урлагийг олон улсад сурталчлах, хоёр улсын соёлын солилцоог өргөжүүлэхэд чиглэнэ. Хөтөлбөрийн хүрээнд “Алдагдсан өдрүүд”, “Дурсаж яваарай”, “Эмэгтэй”, “Тойрог”, “Мөнхөө”, “Шар гэгээ” зэрэг монголын орчин үеийн кино урлагийн зургаан уран бүтээлийг БНСУ-ын телевизийн сувгаар цацаж байна. Эдгээр бүтээл монгол орны байгалийн төрх, нийгэм хөгжлийн өөрчлөлт, хүний амьдралын бодит дүр төрх, дотоод ертөнцийг уран сайхны хэлээр илэрхийлжээ.

Үзсэн: 41

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна