“Judo For Tomorrow” төсөл хэрэгжүүлж байна
Сургагч багш нар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг жүдо бөхийн клубүүдээр зочилж, монголд байх хугацаандаа өсвөрийн бөхчүүдтэй ажиллаж, бэлтгэлийг удирдах аж
Монголын жүдо бөхийн холбоо, Бүх Японы жүдо бөхийн холбоотой хамтран “Judo For Tomorrow” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Японоос Кишида, Мацү-Үра, Такахаши, Ишикава гэсэн дөрвөн тамирчин манай улсад ирлээ. Тэд бага насны хүүхэдтэй ажилладаг багш, дасгалжуулагч нарт сургалт явуулж, хүүхэдтэй ажиллах арга барил зааж зөвлөнө. Сургагч багш нар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг жүдо бөхийн клубүүдээр зочилж, монголд байх хугацаандаа өсвөрийн бөхчүүдтэй ажиллаж, бэлтгэлийг удирдах аж.
Үзсэн: 813
Tweet