Оюуны чадварын түвшнээр дэлхийн улс орнуудын жагсаалтад монголчууд наймдугаарт эрэмбэлэгдлээ
2025 онд явуулсан оюуны чадварын сорилоор монголчууд дунджаар 102.61 оноо авчээ
“International IQ” цахим хуудаснаас гаргасан жагсаалтад оюуны чадварын түвшнээр дэлхийн улс орнуудын жагсаалтад монголчууд наймдугаарт эрэмбэлэгдлээ. Түүнчлэн Оросын 29 мянга гаруй иргэдийн дунд явуулсан сорилоор оросууд 103.78 оноо авснаар зургаадугаарт жагсжээ. 2025 онд явуулсан оюуны чадварын сорилоор монголчууд дунджаар 102.61 оноо авчээ. Ингэснээр Монгол Улс 137 орноос наймдугаарт жагсаж байна. Оюуны чадварын түвшнээр эхний 10-т Монголын хамтаар Өмнөд Солонгос, Хятад, Япон, Иран, Австрали зэрэг орон багтжээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд сорил өгсөн хүмүүсийн дундаж оноонд үндэслэн гаргасан байна.
Үзсэн: 724
Tweet