Дэлхийн байгаль хамгаалах сангийн Увс аймаг дахь хамтын ажиллагаа
Увс аймгийн зургаан суманд 160 гаруй ирвэс амьдардаг бөгөөд тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, тоо толгойг өсгөх тал дээр мэргэжлийн байгууллагууд анхаарлаа хандуулсаар байна
Дэлхийн байгаль хамгаалах сан 1997 оноос хойш Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай байнга хамтран ажиллаж ирсэн. Энэ хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, 2026–2030 онд биологийн төрөл зүйл ялангуяа цоохор ирвэсийн амьдрах орчинг хамгаалах, судлах, хил дамнасан тусгай хамгаалалттай газрын үйл ажиллагааг дэмжих, мөн байгаль хамгаалагчдыг сурган чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал шинэчлэн байгууллаа. Энэ үеэр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж гардуулан өгсөн юм. Дашрамд дурьдахад, Увс аймгийн зургаан суманд 160 гаруй ирвэс амьдардаг бөгөөд тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, тоо толгойг өсгөх тал дээр мэргэжлийн байгууллагууд анхаарлаа хандуулсаар байна.
Үзсэн: 694
Tweet