Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03-02-2026
Монгол

Шинэ мэдээ

“Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одонгоор энгэрээ мялаав


Densmaa 2026-02-04 10:02

Профессор Жигжиджавын Баатарцогт нь 1997 онд Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийг байгуулснаас хойш 28 жилийн турш Япон-Монгол хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж байна

Япон Улсын Засгийн газраас олгодог  “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одонг Жигжиджавын Баатарцогтод хүртээлээ. Профессор Жигжиджавын Баатарцогт нь 1997 онд Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийг байгуулснаас хойш 28 жилийн турш Япон-Монгол хоорондын соёл, урлаг, эрдэм шинжилгээний салбар дахь арга хэмжээ, үйл ажиллагаа идэвхтэйгээр зохион байгуулж иржээ. Түүний тууштай идэвх оролцоо, хүчин чармайлт нь өнөөдрийн Япон, Монголын харилцан ойлголцлын үндэс суурийг тавихад түлхэц болохын зэрэгцээ хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Сонирхуулахад,  Эзэн хааны одонг 1989 оноос хойш монголчуудад гардуулж ирсэн бөгөөд энэ удаа 29 дэх одонг Жигжиджавын Баатарцогт хүртэж буй нь энэ аж. Мөн түүний хадам ээж Б.Цэвэгмаа энэхүү шагналыг 1999 онд хүртэж байжээ. 

Үзсэн: 678

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна