Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03-02-2026
Монгол

Шинэ мэдээ

Виз олгоход онцгой анхаарахыг хүслээ


Densmaa 2026-02-04 10:02

Монгол Улс НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүлээн авагч улсаар ажиллах хүндтэй үүргээ биелүүлэн, зохион байгуулалтын бэлтгэлээ хичээнгүйлэн хангаж буйд талархав

       Монголд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцох төлөөлөгчдөд виз олгоход онцгой анхаарахыг манай улсад ажлын айлчлал хийж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад хүсэж байна. Түүнтэй ​Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин хүлээн авч уулзах үеэр энэ хүсэлтээ илэрхийлсэн байна. Дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилго, чиг үүргийг тууштай дэмжиж ирсэн улс орнуудын нэг учраас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авах шийдвэр гаргаж, энэ оны 8 дугаар сарын 17-28-нд хийхээр бэлтгэж байгаа гэв. Мөн тэрбээр ГХЯ уг бага хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талаар дэмжиж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай илүү нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад Монгол Улс НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүлээн авагч улсаар ажиллах хүндтэй үүргээ биелүүлэн, зохион байгуулалтын бэлтгэлээ хичээнгүйлэн хангаж буйд талархаад, бага хурлын үеэр зохион байгуулах дээд, өндөр түвшний уулзалтыг 8 дугаар сарын 23-нд хийхээр шийдсэн тухай албан ёсоор мэдэгджээ. 

Үзсэн: 648

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна