Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Улаанбаатар хотын гэр хорооллын 800 өрхийг найдвартай эрчим хүчээр хангана


Densmaa 2026-02-09 11:02

Мөн 800 өрхөд цахилгаан халаагуур, тус бүрийн хүчин чадал нь батарей хуримтлууртай хосолсон 80 кВт-аас 1000 кВт хүртэлх нарны хавтанг суурилуулах гэж байна

       Улаанбаатар хотын гэр хорооллын 800 өрхийг цэвэр, найдвартай эрчим хүчээр хангаж, 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээг байгуулна. Мөн 800 өрхөд цахилгаан халаагуур, тус бүрийн хүчин чадал нь батарей хуримтлууртай хосолсон 80 кВт-аас 1000 кВт хүртэлх нарны хавтанг суурилуулах гэж байна. “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Нарны эрчим хүчний системийг батарей хуримтлууртай хослуулсан бичил сүлжээ шийдлийг туршиж, айл өрхүүдийг төвлөрсөн цахилгаан сүлжээнд холбож, сэргээгдэх эрчим хүчээр халаах зорилгоор хэрэгжүүлэх төсөл нь нийслэлийн эрчим хүчний хэрэглээг цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр нэмэх жишиг загвар болох ажээ.

Үзсэн: 2923

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна