Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

“Их дуулга”-ын цуврал тэмцээнийг Монголд дөрвөн жил зохион байгуулах эрхийг баталгаажуулжээ


Densmaa 2026-02-11 11:02

Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер: "Тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь залуу тамирчдад дэлхийн шилдгүүдийг ойроос харж, урам зориг авах ховор боломж олгодог"

      Олон улсын жүдо бөхийн холбооноос “Их дуулга”-ын цуврал тэмцээнийг Монголд дөрвөн жил зохион байгуулах эрхийг албан ёсоор баталгаажуулжээ. Францын Парис хотод болж өндөрлөсөн “Их дуулга”-ын үеэр Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нар энэхүү тэмцээнийг Улаанбаатар хотод дахин дөрвөн жил зохион байгуулах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан байна. Энэ жил манай улс “Лос-Анжелес 2028” олимпын эрх олгох албан ёсны онооны циклийг эхлүүлэх “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, жүдочид Улаанбаатарын “Их дуулга”-аас эхлэн олимпын оноогоо цуглуулж эхэлсэн гэсэн үг.  Энэхүү чухал мөчийг дэлхийн өнцөг булан бүрийн тамирчид, дасгалжуулагчид, үндэсний холбоод догдлон хүлээж байгаа бөгөөд дараагийн олимпын наадмын Их дуулгын цуврал Улаанбаатар хотоос эхэлж, Улаанбаатарт өндөрлөнө. ОУЖБХ-ны ерөнхийлөгч Мариус Визер хэлэхдээ “Монголын жүдочид тэмцэх дайчин чанар, хүндэтгэл, тогтвортой амжилтаараа дэлхий даяар танигдсан. “Их Дуулга”, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпын дэвжээн дээр тэд тогтмол медаль хүртэгсдийн эгнээнд багтсаар ирсэн. Тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь залуу тамирчдад дэлхийн шилдгүүдийг ойроос харж, урам зориг авах ховор боломж олгодог. Харин гадаадын баг, төлөөлөгчид жүдогийн үнэт зүйлс болох хүндэтгэл, эр зориг, нөхөрлөлийг гүнээ дээдэлдэг ард түмэнтэй танилцах боломжтой” хэмээн онцоллоо. Улаанбаатарын “Их дуулга-2026” тэмцээнийг ирэх зургаадугаар сарын 19-21-нд Монголд зохион байгуулна. 

 

Үзсэн: 1342

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна