Канад Улсын Ванкүвэр хотноо Монголын ноолууран бараа бүтээгдэхүүний дэлгүүр ажиллаж байна
Канадын иргэдэд Монголын ноолууран бараа бүтээгдэхүүнийг ойртуулж, уг бүтээгдэхүүний дулаан, зөөлөн, бат бөх чанар, өвөрмөц онцлогийг таниулахад дээрх дэлгүүр өөрсдийн хувь нэмрийг оруулж байна
Канад Улсын Ванкүвэр хотноо Монголын ноолууран бараа бүтээгдэхүүний хоёр дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байна. “Apricity” дэлгүүр 2024 онд үүд хаалгаа нээж, "Apricity" нэрийн брэнд болон “Говь”, “Тоонот Кашмер” зэрэг брэндийн 100 хувь ноолууран цамц, ороолт, малгай зэргийг худалдаалж буй. Мөн 2025 онд Ванкүвэр хотод “GERDENE” дэлгүүр хэрэглэгчдэдээ хаалгаа дэлгэж, уламжлалт аргаар бэлтгэсэн 100 хувь ноолууран бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна. Канадын иргэдэд Монголын ноолууран бараа бүтээгдэхүүнийг ойртуулж, уг бүтээгдэхүүний дулаан, зөөлөн, бат бөх чанар, өвөрмөц онцлогийг таниулахад дээрх дэлгүүр өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.
Үзсэн: 1446
Tweet