Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Академич Д.Төмөртогоогийн нэрэмжит “Шинжлэх ухааны танхим”-ыг нээлээ


Densmaa 2026-02-11 12:02

“Монгол хэл шинжлэлийн онол, түүхийн асуудлууд” нэртэй эрдэм шинжилгээний онолын гүн гүнзгий томоохон судалгааны бүтээл бичсэн нь түүний эрдмийн гол үр өгөөж, амжилтуудын үндэс болжээ

       Өмнөговь аймгийн төв номын санд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич Д.Төмөртогоогийн нэрэмжит “Шинжлэх ухааны танхим”-ыг  нээлээ. Домын Төмөртогоо нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат бөгөөд монгол хэлний түүхэн хэл зүй, эртний бичгийн дурсгал, монгол хэлний үгийн сангийн судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны олон бүтээл туурвин, хэл шинжлэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн. Тэрээр өөрийн цогц судалгаан дээрээ тулгуурлан “Монгол хэл шинжлэлийн онол, түүхийн асуудлууд” нэртэй эрдэм шинжилгээний онолын гүн гүнзгий томоохон судалгааны бүтээл бичсэн нь түүний эрдмийн гол үр өгөөж, амжилтуудын үндэс болжээ.  

Үзсэн: 4269

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна