Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Их бичгийн хүмүүн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийг кирилл үсгийн хөрвүүлгээр хэвлүүлэв


Densmaa 2026-02-11 12:02

Одоогоос 90 гаруй жилийн тэртээ худам монгол бичгээр 5000 хувь хэвлэсэн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэл эдүгээ ховор болсон байна

      Ардын төрийн нэрт зүтгэлтэн, их бичгийн хүмүүн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэлийн эхийг кирилл үсгийн хөрвүүлгийн хамтаар үүсмэл бүтээл болгон шинэчлэн хэвлэсэн номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд  боллоо. Тус номыг мэргэн сайд А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан “Эрдэм төгс Амар” сангаас санаачлан гаргасан юм. Одоогоос 90 гаруй жилийн тэртээ худам монгол бичгээр 5000 хувь хэвлэсэн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэл эдүгээ ховор болсон энэ үед уг зохиолыг 1934 оны хэвлэлийн эхийг уг хэмжээгээр нь гэрэл зураг болон кирилл үсгийн хөрвүүлгийг хамтатган бүтээжээ. Номын нээлтийн үеэр академич С.Чулуун, “Монголын товч түүх” ном монголчуудын хувьд үзэл санааны сэргэлт авчирсан бүтээл боллоо. Монголын бүрэн түүхийн 30 боть бүтээл дахин бичихийн өмнө энэ номыг хэвлэн олон нийтэд хүргэж, үндэсний ухамсар, түүхийн суурь ойлголтыг сэргээж байна. Энэ ажлын гол зорилго нь А.Амар гуай монголчуудын угсаа гарлын тухай үндсэн үзэл баримтлалыг өнөөдрийг хүртэл засварлах шаардлагагүй бат суурьтай тогтоож чадсан гэдгийг харуулахад оршиж байгааг тодотгов. Мөн “А.Амар гуайн бичсэн бүтээлд эрт үеийн монголчуудын угсаа гарвалаас эхлээд Эзэн Чингис хааны эзэнт гүрний төгсгөл хүртэлх түүхийг хамруулсан. Энэ түүх бичлэгийн үзэл баримтлал өнөөдөр ч нөлөөлсөөр байна. Хүннү гүрнийг монголчуудын анхны төрт улс хэмээн тодорхойлсон нь А.Амар гуайн дэвшүүлсэн санаа юм. 1930-аад оны үймээн самуунтай үед иргэний дайн гарч, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, зүүн хязгаар дахь байдал хурцадсан, Зүүн хойд Азид олон улсын томоохон зөрчилдөөн өрнөж байсан, Монголын хувь заяаг шийдэхээр болсон эгзэгтэй цагт түүхээ эмхэтгэн үлдээсэн хүн бол А.Амар гуай байлаа гэсэн юм.

Үзсэн: 4282

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна