Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Мэргэжлийн сүмогийн Харү башё өндөрлөлөө


Densmaa 2026-03-23 11:03

Нийт 15 өдрийн турш Осака хотноо башё үргэлжилж, ширүүн өрсөлдөөний эцэст Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэв

       Мэргэжлийн сүмогийн Харү башё өндөрлөлөө. Нийт 15 өдрийн турш Осака хотноо башё үргэлжилж, ширүүн өрсөлдөөний эцэст Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэв. Түүний хувьд ийнхүү гурав дахь удаагаа эзэн хааны цомыг хүртэж байна. Тэрбээр 12 даваа, гурван унаатай Харү башёгийн тэргүүн бөх болсон. Энэ тухай Киришима Б.Лхагвасүрэн "Эзэн хааны цом их хүнд санагдлаа. Удаан хугацаанд өргөөгүй болохоор тэр биз. Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр. Түүнд сайхан бэлэг барилаа. Би цол буурсан ч бууж өгөөгүй, шаргуу хөдөлмөрлөсөн хэвээр байлаа. Өөрийгөө нэг л өдөр эргэн ирнэ гэдэгт итгэж байсан. Би одоо ч залуухан байна. Улам хүчирхэг болж, олон түрүү хүртэнэ" гэв.

Үзсэн: 323

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна