“Сансарт хүн анх ниссэний 65 жил, Монгол хүн сансарт ниссэний 45 жил” сэдэвт маркийн нээлт боллоо
Ази тивийн анхны сансрын нисэгч, Вьетнам Улсын Зэвсэгт хүчний баатар, генерал Фам Туан, БНХАУ-ын анхны сансрын нисэгч, генерал Ян Ливэй нар оролцов
Хүн төрөлхтөн сансар огторгуйг эзэмшиж эхэлсэн түүхэн амжилт болон Монгол Улсын сансар судлалын салбарын бахархалт түүхийг мөнхжүүлэх зорилготой “Сансарт хүн анх ниссэний 65 жил, Монгол хүн сансарт ниссэний 45 жил” сэдэвт маркийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд сансрын нисэгч, хошууч генерал, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, Ази тивийн анхны сансрын нисэгч, Вьетнам Улсын Зэвсэгт хүчний баатар, генерал Фам Туан, БНХАУ-ын анхны сансрын нисэгч, генерал Ян Ливэй нар болон Элчин сайд нар, эрдэмтэн судлаачид оролцов.
Үзсэн: 280
Tweet