Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав


Densmaa 2026-03-23 11:03

Элчин сайд М.Игавахара 2027 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд бүхий л түвшний харилцан айлчлал, солилцоог эрчимжүүлэхэд анхаарахаа илэрхийлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг манай “гуравдагч хөрш” Япон Улстай хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотолов. Тэрбээр хоёр улсын орон нутаг, бүс нутаг хоорондын шууд хамтын ажиллагааг дэмжих, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахын ач холбогдлыг онцолсон байна. Элчин сайд М.Игавахара 2027 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд бүхий л түвшний харилцан айлчлал, солилцоог эрчимжүүлэхэд анхаарахаа илэрхийлжээ. 

Үзсэн: 377

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна