Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-03-2026
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза Мурильогт хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-03-23 11:03

Талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцов

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза Мурильогт хүлээн авч уулзлаа. Талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцож, тус хурлыг зохион байгуулах хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн ач холбогдлыг онцлов. Мөн энэ удаагийн бага хурлын даргаар ГХ сайд Б.Батцэцэг ажиллахаар болсныг онцолж, энэ нь хурлыг амжилттай зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа Андреа Меза Мурильо илэрхийлжээ. COP17 бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдана. Энэхүү хурал нь газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын өндөр түвшний хэлэлцүүлгийг өрнүүлэх чухал ач холбогдолтой юм.

Үзсэн: 362

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна