“Турк опен 2026” олон улсын нээлттэй тэмцээнд манай тамирчид хос мөнгөн медаль хүртлээ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Парисын паралимпын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн 61 кг-д дэлхийн таван удаагийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар энгэрээ мялаав
Туркийн Анталия хотод зохион байгуулж буй “Турк опен 2026” олон улсын нээлттэй тэмцээний пара таеквондогийн төрөлд Монголын пара таеквондогийн шигшээ багийн тамирчид хос мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Парисын паралимпын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн 61 кг-д паралимпын мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нар мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. 13 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү нэр хүндтэй тэмцээнд 67 орны 3278 тамирчин пүмсэ, кёруги, пара пумсэ гэсэн төрлөөр аваргуудаа тодруулж байгаа юм. Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн XXVII тэмцээн манай эх оронд тавдугаар сард болно. Тус тэмцээнийг пүмсэ, тулаан, пара таеквондогийн төрлөөр Монгол анх удаа зохион байгуулах юм.
Үзсэн: 405
Tweet