"Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсын 820 жилийн ой, "Дэлхийн адууны өдөр" арга хэмжээний бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ “Дэлхийн адууны өдөр"-ийг долоодугаар сарын 11-13-нд Төв аймгийн Аргалант сум, Хүй долоон худагт жил бүр зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталжээ. Тус тогтоолд Австри, Бахрейн, Бразил, Солонгос, Хятад, Орос, Герман, Венесуэл, Португал, Тайланд, Катар, Япон, Турк, Киргиз, Казахстан зэрэг 56 улс нэгдэн ороод байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсын 820 жилийн ой, "Дэлхийн адууны өдөр" арга хэмжээний бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Үзсэн: 443
Tweet