Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27,28-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллана


Densmaa 2026-03-27 11:03

АҮЭБЯ Чухал ашигт малтмалын жагсаалт, ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн бэлэн болгосон тул удахгүй батлуулахаа мэдээлсэн юм

       БНСУ чухал ашигт малтмалын чиглэлээр манай улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо. Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: “БНСУ-аас газрын тосны чиглэлээр олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Одоогоор хийн салбарын стандарт нормыг сайжруулах төсөл Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран хэрэгжүүлж байна. Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төв байгуулан ажиллаж байгаа. Төвийн чадавхыг бэхжүүлэхийн тулд боловсон хүчнээ сургах, стандарт хангуулах, тогтвортой ажиллахыг хоёр тал анхаарч, дэмжих нь зүйтэй”-г онцлов. АҮЭБЯ Чухал ашигт малтмалын жагсаалт, ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн бэлэн болгосон тул удахгүй батлуулахаа мэдээлсэн юм. Үүнд “Хайгуул, олборлолт, боловсруулалт зэрэг манай салбарыг хөгжүүлэх хөшүүрэг болох олон чухал зохицуулалт орсон учир хуулийг баталж, хэрэгжүүлэхэд гуравдагч хөрш оронтой хамтран ажиллах боломж үүснэ” гэж итгэж буйгаа тодотгожээ. 

Үзсэн: 397

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна