Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27,28-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж байна


Densmaa 2026-03-27 12:03

Говь-Алтай аймаг эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлөөрөө улсдаа тэргүүлэхийг зорьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шийдвэрлэсний дагуу Гэгээн нуураас ус татаж Алтай хотын оршин суугчдыг цэвэр усаар хангах “Тайшир-Алтай” төсөл, сумдад сургууль, цэцэрлэг барих бүтээн байгуулалт амжилттай хэрэгжүүлснийг тодотголоо. Уулзалтад ирсэн иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Говь-Алтай аймаг эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлөөрөө улсдаа тэргүүлэхийг зорьж байна. Хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 15 хувиар бууруулж чадсан. Цаашид хүний хөгжлөөр бусдыгаа манлайлж, дундаж наслалтыг 80-аас дээш болгох зорилт тавьжээ.

Үзсэн: 156

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна