Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн чансаа тогтоох Азийн цомын тэмцээн болж байна
Тэмцээнд манай улсаас оролцсон үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер Б.Оюун-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд нар холимог хосын төрөлд алтан медаль хүртлээ
Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн чансаа тогтоох Азийн цомын тэмцээн болж байна. 18 орны 150 гаруй харваач оролцсон тус тэмцээнд манай улсаас оролцсон үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер Б.Оюун-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд нар холимог хосын төрөлд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэд Тайвань, Хонконг, Малайз, Сингапурыг ялснаар алтан медаль хүртэх эрхтэй болсон юм. Ингэснээр Монгол Улсын баг Азийн цомын тэмцээнээс найман жилийн дараа медаль авч байна. Дашрамд сонирхуулахад, Спортын мастер Б.Оюун-Эрдэнэ Европын холбооны нэрэмжит “Шилдэг залуу тамирчин”-нд Монголын байт харвааны холбооноос нэр дэвшсэн бөгөөд Монголын спортын наадмаас хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.
Үзсэн: 2551
Tweet