Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Бэлчээрийн даац, судалгаа шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов


Densmaa 2026-03-30 10:03

Байгаль хамгаалал, бэлчээрийн мал аж ахуй, уур амьсгалын бодлогын уялдааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын байгалийн өв сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг уялдуулан хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үнэ цэнийг эдийн засгийн үр өгөөжтэй уялдуулан тодорхойлох, бэлчээрийн даац, нүүрстөрөгчийн шингээлт, үйлчилгээний үнэлгээнд суурилсан менежментийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх, малчны ногоон шилжилтийн санхүүжилтийн загварыг туршилтаар хэрэгжүүлэх, үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоог нэвтрүүлэх, туршилтын эрүүл бүс байгуулах чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хамтын ажиллагаа нь байгаль хамгаалал, бэлчээрийн мал аж ахуй, уур амьсгалын бодлогын уялдааг бэхжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Үзсэн: 4841

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна