Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-04-2026
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел Сүхбаатар аймагт ажиллалаа


Densmaa 2026-04-03 01:04

Цаашид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих бодит үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар санал нэгдлээ

        НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел Сүхбаатар аймагт ажиллалаа. Түүнийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хүлээн авч уулзан, аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Сүхбаатар аймаг тус сантай 2021 оноос хойш хамтран ажиллаж байна. Уулзалтын үеэр талууд цаашид хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын  салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Түүнчлэн алслагдсан сумдын сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй    байгааг онцолж, бага сургууль байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр          хамтран ажиллах саналыг аймгийн Засаг дарга тавилаа. Улмаар цаашид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хүүхдийн хөгжил,  хамгааллыг дэмжих бодит үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэхэд онцгой            анхаарч ажиллахаар санал нэгдлээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел 2026 оны 2 дугаар       сард томилогдсон бөгөөд Сүхбаатар аймагт анх удаа ажиллаж буй нь энэ юм. 

Үзсэн: 14

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна