“Англиар үлгэр уншъя” уралдаан Сэлэнгэ аймагт боллоо
Хүүхдүүд үлгэрээ тод ойлгоцтой уншихын зэрэгцээ утга санаанд нь тохируулан өөрсдөө үлгэрийн дүрд хувилсан нь уралдааныг улам тодруулж өглөө хэмээн зохион байгуулагчид хэлж байв
Хүүхдүүдийн англи хэл сурах идэвхийг өрнүүлэх зорилготой “Англиар үлгэр уншъя” уралдааныг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас анх удаа зохион байгуулсан байна. Дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү уралдаан нь хүүхэд багачуудын англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх, унших чадварыг хөгжүүлэх, өөртөө итгэлтэйгээр илэрхийлэх ур чадварыг дэмжихэд чиглэснээрээ онцлог юм. “Англиар үлгэр уншъя” уралдаан бага, дунд ангийн ангилалаар болж, Сүхбаатар сумын 1, 4, 6, Спорт сургуулийн 2-9 ангийн 37 сурагч хамрагджээ. Хүүхдүүд үлгэрээ тод ойлгоцтой уншихын зэрэгцээ утга санаанд нь тохируулан өөрсдөө үлгэрийн дүрд хувилсан нь уралдааныг улам тодруулж өглөө хэмээн зохион байгуулагчид хэлж байв.
Үзсэн: 19
Tweet