Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Монголын нутаг дэвсгэрээс илрүүлсэн чулуужсан мөрүүд теропод төрлийн үлэг гүрвэлийнх мөн болжээ


Densmaa 2026-04-17 10:04

Монголын нутгаас дээд Цэрдийн галавын үед хамаарах үлэг гүрвэлийн чулуужсан олдвор олноор олддог боловч доод Цэрдийн галавт хамаарах олдвор маш ховор ажээ

Олон улсын судлаачдын баг Монголын нутаг дэвсгэрээс илрүүлсэн чулуужсан мөрүүд теропод төрлийн үлэг гүрвэлийнх мөн болохыг тогтоожээ. Ингэснээр доод Цэрдийн галавын үед тус бүс нутагт том махчин үлэг гүрвэлүүд амьдарч байсныг анх удаа нотоллоо. Ойролцоогоор 120 сая жилийн настай эдгээр мөр Монголын хойд нутагт орших Сайжрах хэмээх газраас олдсон байна.  Эдгээр чулуужсан мөрийг Монголын нэгэн газарзүйч 1950-иад онд анх олж, нээлтийнхээ талаар эрдэм шинжилгээний өгүүлэлдээ дурдаж байж. Гэвч тухайн өгүүлэлд байршил болон бусад нарийн мэдээллийг тэмдэглээгүй байсан гэж Окаямагийн Шинжлэх ухааны их сургуулийн төлөөлөгч ярилаа. Судлаачид малтлага хийх үеэрээ ойролцоогоор 15 метр урттай, том биетэй өвсөн тэжээлт завропод үлэг гүрвэлийн мөр,  8 орчим метр урттай махчин үлэг гүрвэлийн мөрүүдийг илрүүлжээ. Нийтдээ 5х7 м талбай бүхий геологийн тогтоцод 31 мөр чулуужиж үлдсэн байсныг тогтоожээ. Мөн ойролцоо газраас өөр 15 орчим мөр олдсон байна. Монголын нутгаас дээд Цэрдийн галавын үед хамаарах үлэг гүрвэлийн чулуужсан олдвор олноор олддог боловч доод Цэрдийн галавт хамаарах олдвор маш ховор ажээ.

Үзсэн: 4404

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна