Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авав


Densmaa 2026-04-17 10:04

2025 оноос хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг танилцуулж, хамтын ажиллагааны боломж, нөхцөлийн талаар санал солилцов

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар  Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас Монгол Улс дахь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран 2025 оноос хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг танилцуулж, хамтын ажиллагааны боломж, нөхцөлийн талаар санал солилцов. Хоёр улсын шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан, таван жилийн хугацаатай хэрэгжих энэхүү төсөл нь иргэн төвтэй, жендэрийн мэдрэмж бүхий хараат бус, хариуцлагатай шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрх, эрх чөлөөг бататгахад чиглэж байна гэв. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, шүүхийн хараат бус, бие даасан зарчмыг хангуулах, эрх зүйн орчныг бий болгоход парламент санаа тавьж, тодорхой ахиц, шинэчлэлүүдийг санаачлан, хийж хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд манай улсын шүүх үйл явцыг олон нийт нээлттэй, шууд дамжуулалтаас үзэх боломж бүрдсэн. Цаашид олны анхаарал татсан хэрэг явдал, эргэлзээ төрүүлсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа ил тод мэдээлдэг олон улсын сайн жишгийг нэвтрүүлэх нь иргэдийн итгэл үнэмшилд эерэг нөлөөтэйг онцолж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Үзсэн: 4395

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна