Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Серби улсын Врнячка Баня хотод Дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болов


Densmaa 2026-04-20 11:04

Дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын өсвөрийн шатрын аварга Т.Тодмөнх эх орноо төлөөлөн оролцож байна

Бүгд найрамдах Серби улсын Врнячка Баня хотод Олон улсын шатрын холбооны зохион байгуулсан Дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 50 гаруй орны тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээнд Монгол Улсын өсвөрийн шатрын аварга Т.Тодмөнх эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Тэрбээр 18 нас хүртэлх нээлттэй ангиллын түргэвчилсэн болон түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээний шатрын бодлого, түргэн бодолтын төрөлд түрүүлж дэлхийн аварга боллоо. Т.Тодмөнх өнөөдөр эхлэх блиц төрлийн U12 насны ангилалд тоглоно.

Үзсэн: 562

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна