Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадамд оролцоно


Densmaa 2026-04-20 11:04

“Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” уран сайхны кино “Алтан Георгий” шагналын төлөө дэлхийн шилдэг 12 бүтээлтэй өрсөлдөж байна

Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-нд болно. Тус наадамд өнөө жил нийт 43 орны 200 орчим кино оролцож буйгаас наадмын хамгийн нэр хүндтэй хэсэг болох үндсэн уралдаанд “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” уран сайхны кино “Алтан Георгий” шагналын төлөө дэлхийн шилдэг 12 бүтээлтэй өрсөлдөж байна. Ташрамд дурдахад, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэсэн “Задлаагүй захиа” кино нь хүний сэтгэлийн нандин хэлхээ, монгол ахуйн гүн гүнзгий утга учрыг харуулдгаараа онцлогтой.

Үзсэн: 546

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна