Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Хустайн нуруунд энэ оны анхны унага төрлөө


Densmaa 2026-04-20 11:04

Одоогоор тус газарт 350 гаруй тахь идээшиж байна

      Хустайн Байгалийн цогцолбор газрын 60 гаруй хувьд тархаж буй зэрлэг адуун сүрэгт энэ оны анхны унага гарсныг тус газрынхан мэдээллээ. Одоогоор тус газарт 350 гаруй тахь идээшиж байна. Хустайн БЦГ-т 1992 онд Европоос 15 тахийг эргүүлэн авчирч, сэргээн нутагшуулсан билээ. Улаанбаатар хотоос баруун тийш зуугаад км зайд орших Хустайн БЦГ нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын нутгийн заагт орших Хустайн нурууны 506 км/кв талбайг хамарсан байгалийн цогцолборт газар юм. Өдгөө буй бүх тахийг 1945 онд байсан 31 тахийн үр төл гэж үздэг бөгөөд тахь нь монголын говь хээр, тал нутагт амьдардаг зэрлэг адуу юм.

Үзсэн: 537

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна