Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Ан Жү Ын-д гэрчилгээг нь гардуулав
Соёлын элч Ан Жү Ын нь хоёр орны соёл, урлагийн харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлж, БНСУ, Европын тайзнаа монголын соёлын арвин баялгийг сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ гэдгээ илэрхийлэв
Элчин сайд С.Сүхболд Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Ан Жү Ын-д гэрчилгээг нь гардуулж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Тэрбээр БНСУ, ОХУ, АНУ-д урлаг судлалаар мэргэжил эзэмшсэн уран бүтээлч, ЭСЯ-тай хамтран Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн болон Итали, Монгол, Солонгосын дуурийн дуучдын хамтарсан тоглолт, УДБЭТ-тай хамтран “Чио Чио Сан” дуурь зэрэг соёлын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Соёлын элч Ан Жү Ын нь хоёр орны соёл, урлагийн харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлж, БНСУ, Европын тайзнаа монголын соёлын арвин баялгийг сурталчлан таниулахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ илэрхийлжээ.
Үзсэн: 516
Tweet