Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-05-2026
Монгол

Шинэ мэдээ

БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг Алтан гадас одонгоор шагналаа


Densmaa 2026-05-18 02:05

Пак Жин манай улсад ажиллах хугацаандаа МУИС, ШУТИС-ийн багш, оюутнууд, дипломатуудад “Хиймэл оюуны эрин үе дэх Монгол-Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй" сэдвээр лекц уншина

БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг Алтан гадас одонгоор шагналаа.  Ерөнхийлөгч, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх оруулсан хувь нэмрийг нь өндөр үнэлж ийнхүү шагнаж байгаагаа хэллээ. Мөн Гадаад хэргийн сайдын хувиар 2022 онд Монгол Улсад айлчлах үеэр дэвшүүлсэн олон санал, санаачилга бодитоор хэрэгжиж байгааг тэмдэглэв. Пак Жин-ий санаачилга, дэмжлэгтэйгээр өнгөрсөн оноос Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Монгол-Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин манай улсад ажиллах хугацаандаа МУИС, ШУТИС-ийн багш, оюутнууд, ГХЯ-ны дипломатуудад “Хиймэл оюуны эрин үе дэх Монгол-Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй” сэдвээр лекц уншина.

Үзсэн: 2075

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна