Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Оросын эмнэлгийн галт тэрэг Монголд ирлээ


Densmaa 2026-05-18 02:05

"Гэгээн Пантелеймон" эмнэлгийн галт тэрэг нь манай улсын төмөр замын дагуух өртөө зөрлөгийн төмөр замчид, нийслэл, аймаг орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

    “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг 5-р сарын 18-наас 6-р сарын 4-нийг дуустал Монгол улсад ажиллана. Энэхүү хүмүүнлэгийн ажлыг ОХУ-ын “Россотрудничество” агентлагтай хамтран “Миссия добро” /”Сэтгэлийн дэм”/ төслийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг болон ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг санаачлан зохион байгуулж байгаа юм.

     Алслагдсан бүс нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалттай 14 галт тэрэгнээс бүрддэг энэхүү хөдөлгөөнт эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг. Эмнэлгийн галт тэрэгний эмч, эмнэлгийн ажилтнууд нь дотор, мэс засал, урологи, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, хүүхэд, шүд зэрэг нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо хийхээс гадна өндөр нарийвчлалтай ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентген оношлогоо хийж, түргэвчилсэн лабораториор шинжилгээ авна. Үзлэг оношлогоо Замын-Үүд, Сайншанд, Чойр, Улаанбаатар, Зүүнхараа, Дархан, Сүхбаатар зэрэг өртөөнд байрлаж ажиллана.     

 

Үзсэн: 2426

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна