Эверестэд Монголын уулчин Б.Нэргүй, М.Мөнхөө нар амжилттай гарчээ
Тэд Эверестийн оргилд хөл тавьсан Монголын 18, 19 дэх уулчин болж байна
Дэлхийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрт орших Эверест ууланд Монголын уулчин Б.Нэргүй, М.Мөнхөө нар амжилттай гарчээ. Ингэснээр тэд Эверестийн оргилд хөл тавьсан Монголын 18, 19 дэх уулчин болж байна. Тэд өнгөрсөн долоо хоногт хамтдаа авиралтаа эхлүүлсэн бол нэг хоногийн зайтай оргилыг эзэллээ. Дэлхийн зулайд манай улсаас хамгийн анх гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 21 жилийн өмнө гишгэж байсан бол 2011 онд гавьяат тамрчин Б.Гангаамаа анхны эмэгтэй уулчин болж түүхэнд мөнхөрсөн юм. Тэгвэл 2012 онд гавьяат тамирчин Б.Цэвээндаш, олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ц.Цогзолмаа нарын дөрвөн уулчин дэлхийн дээвэрт хөл тавьсан. Түүнээс хойш 2018 онд Ж.Бямбасүрэн, 2022 онд Б.Гантулга, 2023 онд О.Золбоохүү, С.Ганхүү, Ц.Гэрэлт-Од, Ц.Анхбаяр нар авирсан. Өнгөрсөн жил А.Баттогтох, Б.Батхишиг, Ч.Ариунзул, Б.Нэргүй нар амжилттай оргилджээ. Харин 2024 онд Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь эрсдэж, нас барсан билээ.
Үзсэн: 532
Tweet