Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Европын охидын мэдээлэл зүйн 6 дугаар олимпиад боллоо


Densmaa 2026-05-20 11:05

Монгол улсын баг амжилттай оролцож, Эрхэт эрдэм 10 дугаар ангийн сурагч А.Сод-Уянга тусгай шагнал хүртжээ

       Итали улсын Чесенатико хотод Европын охидын мэдээлэл зүйн 6 дугаар олимпиад боллоо. Европ болон бусад тивийн 59 орны 218 охид оролцож, программчлал, кодчиллын авьяас чадвараараа өрсөлдсөн байна. Тэгвэл Монгол улсын баг амжилттай оролцож, Эрхэт эрдэм 10 дугаар ангийн сурагч А.Сод-Уянга тусгай шагнал хүртжээ. Мөн багийн гишүүн Нэст эдүкэйшн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Уранхишиг, Олонлог  сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Сувд, мөн, Олонлог сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Хүслэн нар амжилттай оролцсон байна. Европын охидын мэдээлэл зүйн олимпиадад Монгол улс 5 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд өдгөө нийт 1 хүрэл, 4 тусгай шагнал хүртээд байгаа юм.

Үзсэн: 680

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна