Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Өвөрхангай аймгийг “Шилдэг аяллын зорих газар”-аар тодруулжээ


Densmaa 2026-05-20 11:05

Шалгаруулалтад Финланд, Турк, Швейцар зэрэг аялал жуулчлалаар тэргүүлэгч орнуудтай зэрэгцэн манай улсаас анх удаа Өвөрхангай аймаг багтаж, жуулчдын сонирхол татсан бүс нутгийн нэгээр нэрлэгджээ

       БНХАУ-ын хэвлэл мэдээллийн томоохон групп Өвөрхангай аймгийг “Шилдэг аяллын зорих газар”-аар тодруулжээ. Тус байгууллага нь жуулчдын очиж үзэх сонирхол, санал асуулгад үндэслэн дэлхийн аялал жуулчлалын бүс нутгуудыг шалгаруулдаг. Энэ жилийн шалгаруулалтад Финланд, Турк, Швейцар зэрэг аялал жуулчлалаар тэргүүлэгч орнуудтай зэрэгцэн Монгол Улсаас анх удаа Өвөрхангай аймаг багтаж, жуулчдын  сонирхлыг татсан бүс нутгийн нэгээр нэрлэгджээ. Өвөрхангай аймаг нь Монгол Улсын төв хэсэгт байрладаг бөгөөд түүх, соёлын өв, байгалийн үзэсгэлэнт газруудыг хослуулсан, говь болон хангай хосолсон өвөрмөц тогтоцтой нутаг юм. Тус аймгийг 2025 онд ойролцоогоор 80 мянга орчим жуулчин зорин ирсэн нь 2022 оныхтой харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үзсэн: 656

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна